top of page

БИДНИЙ
ТУХАЙ

Vital Concept нь хүний эрүүл мэндийн олон чиглэлд зориулж хөгжүүлсэн байгалийн гаралтай инновацийн хүнсний нэмэлт бүтээгдэхүүн бөгөөд ХБНГУ-н баталгаат үйлдвэрт орчин үеийн технологиор Дорно болон Өрнөдийн анагаах ухааны ололт амжилтад үндэслэн үйлдвэрлэсэн юм. Vital Concept-ын бүтээгдэхүүнүүд бүгд GMP, ISO 22000:2003, BIO гэрчилгээнүүд, ISO 13485:2012  болон бусад шаардлагатай чанаруудыг хангасан болно.

 

Vital Concept компани нь илүү дээр, илүү ханамжтай, эрүүл амьдралын жорын эрэлд гарч, 2015 онд байгуулагдсан. Тус компани нь Болгар улсын болон олон улсын зах зээл дээр ажилладаг. Бүтээгдэхүүнүүд нь Европ, АНУ, Азийн хэрэглэгчдийн таашаалд нийцэж, өндөр үр дүнтэй болох нь батлагдсан.

Vital Concept – ын зорилго хүний дотоод хүч чадлыг идэвхжүүлж, хамгийн сайн зохист эрүүл амьдралын хэв маягийг бүрдүүлэх юм. Баяр хөөртэй, урт настай,  эрүүл чанартай, жаргалтай мөч дүүрэн амьдралыг бүтээх нууц нь байгалийн жам ёсны хүчин зүйлс гэдгийг баримталж  цэвэр байгалийн гаралтай орц найрлагыг сонгодог. Орчин үеийн эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн завгүй, ажил хэрэгч, өөрийгөө олон талаас нь сорьж хөгжүүлдэг амьдралын хэв маягийн онцлогт тааруулж, өдөр тутмын үйл ажиллагаанд зохицох байдлаар бид бүтээгдэхүүнүүдээ бүтээсэн. 

ЧАНАРЫН ОНЦЛОГ

Амьдралын бүх талбарт тохирсон хоол тэжээлийн нэмэлт бүтээгдэхүүнийг бий болгосон бөгөөд дараах үзүүлэлтээр бид өөрсдийн амжилтыг тодорхойлж байна:

  • 100% органик орц найрлага, Герман улсад үйлдвэрлэж хадгалагддаг.

  • Бүх бүтээгдэхүүнүүд орчин үеийн дэвшилтэт технологиор, байгальд орчинд ээлтэй байх хариуцлагатайгаар үйлдвэрлэгддэг.

  • Цэвэр байгалийн гаралтай учир хүний биед ямар ч сөрөг нөлөөгүй.

  • Орчин үеийн хүн бүрийн хэрэгцээнд нийцэх, өдөр тутамд тохиромжтой тунтай байхаар тусгайлан онцгой орц найрлагуудыг хослуулан, бүтээгдэхүүнүүдийг боловсруулсан.

 

Хязгааргүй амьдрал!

Нас, хүйснээс үл хамааран эрүүл, аз жаргалтай, эрч хүчээр дүүрэн туршлагыг бүтээж, өөртөө итгэлтэй амьдраарай!

Амжилттай, эрүүл, чанартай амьдралыг мэдрэхийг хүссэн хүн бүхэнд Vital Concept зориулагдав.

badge icons for web.png

ДЭЛХИЙД ЗӨВШӨӨРӨГДСӨН ЧАНАР

made-in-germany-standard.jpeg
EFSA_logo.svg.png
bottom of page