top of page
Search

СУПЕР ЖИМС АКАЙ

Акай жимс нь Бразилийн Амазоны бүс нутгаас гаралтай.



Акай жимс нь Төв ба Өмнөд Америкийн ширэнгэн ойд байдаг акай далдуу мод дээр ургадаг 1 инч (2.5 см) дугуй жимс юм. Энэ нь хар ягаан өнгийн хальстай, дотроо үр агуулсан яст жимс юм.

Шинэхэн акай жимс нь богино хугацаанд хадгалагддаг тул хөлдөөсөн жимсний нухаш, хатаасан нунтаг эсвэл шахсан шүүс хэлбэрээр зардаг.

Венесуэлийн судалгаагаар акай жимс нь хром, цайр, төмөр, зэс, манган, магни, кали, фосфор зэрэг бусад эрдэс бодис агуулдаг./1/




Акай жимсэнд гүн ягаан өнгийг өгч, биед антиоксидант үүрэг гүйцэтгэдэг гол бодисын агууламж бол АНТОЦИАНИН юм. Акай жимс бол СУПЕР АНТИОКСИДАНТ.

Жимсний антиоксидант чанарыг хүчилтөрөгчийн исэлдэлтийн радикал шингээх чадвар (ORAC) оноогоор хэмждэг бөгөөд акай жимсний ORAC оноо 15,405 үнэлгээтэй байдаг.

Ийм хэмжээтэй бидний мэдэх өөр жимс бол нэрс ба үүний ORAC оноо 4669 байдаг нь акай жимсийг ямар их антиоксидант чанартайг илтгэж байна./2,3,4/


2011 онд хийсэн судалгаагаар илүүдэл жинтэй 10 насанд хүрэгчид нэг сарын турш өдөрт хоёр удаа акай смүүти иддэг байжээ. Судалгааны төгсгөлд тэдний нийт бага нягтралтай өөх тос буюу холестерины хэмжээ бага байсан./5/




Нэмж дурдахад, acai нь холестериныг биед нимэгдэн орохоос сэргийлдэг ургамлын гаралтай стерол агуулдаг./6/


Туршилтын хулганад хийсэн нэгэн судалгаагаар акай жимсний нухаш нь бүдүүн гэдэс, давсагны хорт хавдрын өвчлөлийг бууруулсан үр дүн гарсан нь энэ чиглэлээр цаашид энэхүү жимсийг судлах үндэслэл болж байгаа./7,8/



1.      [Characterization of the acai or manaca (Euterpe oleracea Mart.): a fruit of the Amazon]

2.      Potent Antioxidant and Anti-Inflammatory Flavonoids in the Nutrient-Rich Amazonian Palm Fruit, Açaí (Euterpe spp.)

3.      Total oxidant scavenging capacities of Euterpe oleracea Mart. (Açaí) fruits

5.      Effects of Açai (Euterpe oleracea Mart.) berry preparation on metabolic parameters in a healthy overweight population: a pilot study

6.      Euterpe oleracea (açai) modifies sterol metabolism and attenuates experimentally-induced atherosclerosis

7.      Açaí Berries Inhibit Colon Tumorigenesis in Azoxymethane/Dextran Sulfate Sodium-Treated Mice

8.      Inhibition of mouse urinary bladder carcinogenesis by açai fruit (Euterpe oleraceae Martius) intake

3 views0 comments

Comments


bottom of page