top of page
  • Facebook
  • Instagram
Search

АНАГААХ ЧАДВАРТАЙ НАНО ШАВАР

Кальцийн бентонит шавар нь ихэвчлэн галт уулын үнс нурмын  дараа үүсдэг нэгэн төрлийн шингээгч шавар юм.



Шаврын хамгийн том эх үүсвэр нь Вайоминг мужийн Форт Бентон хот юм. Тиймээс энэхүү шаврыг “Бентонит” гэж нэрлэсэн байдаг ч кальцийн бентонит дэлхий даяар өргөн тархсан байдаг.


Бентонит шавар нь яагаад өвөрмөц чанартай байдаг вэ?

Түүний найрлаганд нэмэх цэнэгтэй катионууд нь ихээр агуулагддаг бөгөөд энэ нь хорт бодис, сөрөг цэнэгтэй анионуудыг өөртөө маш сайн шингээж ”absorbition” чаддаг өвөрмөц онцлогтой.

 

Бидний өдөр тутмын амьдрал, нийгэм хотжилтийн хөгжилтэй хамт биднийг пестицид, хар тугалга, мөнгөн-ус, зэс зэрэг хүнд метал зэрэгт байнга өртүүлдэг. Эдгээр хорт бодисууд нь биед хуримтлагдаж, эсийн түвшинд хэвийн үйл ажиллагааг доголдуулж байдаг./1/


Бентонит шаврыг судалж үзээд эдгээр болон бусад хорт бодисыг шингээдэг болохыг тогтоожээ. Зарим хүмүүс кальцийн бентонитын шаварыг бага хэмжээгээр идэж, эдгээр хортой элементүүдийг биеээс цэвэрлэх ДЕТОКС аргачилд ашигладаг юм./1/

Кальцийн бентонит шаварыг арьс арчилгааны бүтээгдэхүүнд хамгийн өргөн ашигладаг.


НАНО шавар гэж юу вэ?





Байгалийн гаралтай кальцийн бентонитыг (Бент) хоёр үе шаттайгаар илүү сайн боловсруулсны үр дүнд натрийн МОНТМОРИЛЛОНИТ (Na-MMT) НАНО ангаах шаврыг нийлэгжүүлж гарган авдаг.

Нано шавар нь хүүхдэд маш ач тустай байдаг. Үүнийг арьсны янз бүрийн харшил, ялангуяа живхнээс үүдэлтэй арьс улайх, загатнах шинж тэмдгийг маш сайн дардаг.


Хүнсний ногоо, жимсэнд хамгийн ихээр халдварлан амьдардаг мөөгөнцөр бол Aspergillus parasiticus юм. Энэ нь АФЛАТОКСИН хэмээх хорт тоосонцорыг ихээр ялгаруулдаг. Тэрхүү афлатоксин насанд хүрсэн хүнд онцгой ноцтой нөлөөлөхгүй ч бага насны хүүхдэд онцгой хор уршигтай байдаг байна.


Афлатокин нь хүүхдийн дархлалийг сулруулж, өсөлтийн хоцрогдолыг үүсгэдэг хорт бодис юм.

МОНТМОРИЛЛОНИТ шавар нь энторосорбентын нөлөө үзүүлж афлатоксин, хүнд метал, пестицид, гэдэсний зарим төрлийн халдварийг бууруулах ач холбогдолтой байна./2/



1.      Bentonite Clay as a Natural Remedy: A Brief Review

2.      Short-Term Safety and Efficacy of Calcium Montmorillonite Clay (UPSN) in Children

 

2 views0 comments

Comments


bottom of page